Цахилгаан хэрэглэсэн төлбөрөөс нэг тэрбум төгрөг завшчээ

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар, уг холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд нар мэдээлэл хийлээ. Тэд зарим компаниуд эрчим хүчний үнийг нэмэгдүүлэн авчиргэдийг хохироосон талаар мэдээлсэн юм. Тодруулбал, тэд өнгөрөгч 2015 онд 7500 өрх буюу 70 мянган хэрэглэгчээс эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон авч нэг тэрбум төгрөгөөр хохироосон гэв. Аж ахуйн нэгжээс 1K/цэрчим хүчийг128.50 төгрөгөөр тооцон авдаг бол иргэдээс 1K/ц эрчим хүч 98.40 төгрөгөөр тооцдог ажээ. Ийнхүү ААН-ийн тарифаар тооцвол нэг өрхөөс дунджаар таван мянга орчим төгрөгийг сар бүр хууль бусаар авч байжээ.
Энэ үйлдэл нь тухайн барилгын компани иргэн Эрчим хүчний тухай хуулийн 12.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 заалтыг тус тус зөрчиж байгаа тухай хэлсэн юм. Ийнхүү хууль зөрчсөн хэмээн “Пюр Хаус”, “Жигүүр Гранд”, “ЮБП”, “Зүүн хүрээ шилтгээн”, “АО Жаргалант”, “Ричфортун”, “Блю Скай”, “Ажигана” зэрэг байгууллагуудын нэрсийг дурьджээ. Дээрх хэргийн талаар тус холбооноос УИХ, Өргөдлийн байнгын хороо,Эрчим хүчний зохицуулах хороонд хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул дахин Өргөдлийн байнгын хороонд хандахаар болсон гэлээ.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ