Хоёр настай хүүхэд халуун цайнд түлэгдэн эмчлүүлж байна

Эцэг эхийн хараа хяналт муугаас болж бага насны хүүхэд эндэх, гэмтэх тохиолдол буурахгүй байна. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд хоёр настай хүү халуун тогоотой цайнд унаж түлэгдэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд оршин суух хоёр настай, эрэгтэй Г нь Нүхтийн ... тоотод суух авга ахындаа байхдаа халуун тогоотой цайнд унаж цээж, баруун гар нь түлэгджээ. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ