Эх орноосоо урвасан Д.Чинбаярын гомдлыг хэлэлцэнэ

Эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 22 жилийн хорих ял сонсоод буй Д.Чинбаяр Улсын дээд шүүхэд хандаад байгаа. Түүний гомдлыг энэ сарын 22-нд хэлэлцэхээр болсон байна.

Д.Чинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1-т зааснаар буруутган шүүсэн юм. Уг зүйл ангид, Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг. Тэгвэл 22 жилийн хорих ял сонссон Д.Чинбаяр болон түүний өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хандсан ч шүүхээс анхан шатны шийдвэрийг нь хэвээр үлдээсэн юм. Тиймээс ийнхүү шатны шүүх болох хяналтын шатны шүүхэд хандсан байна.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ