АНУ-ын элчингийн ажилчид Венесуэлд буудуулжээ

Урьд шөнө Венесуэлийн нийслэл Каракас хотод АНУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг дээд албаны хоёр хүн “Antonella 2012” нэртэй шөнийн клубт буудуулж шархаджээ. АНУ-ын албаныхны мэдээлснээр Элчин сайдын яамны ажилтнууд хөл, хэвлийн тус газраа шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор хэргийг Венесуэлийн цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа бөгөөд ямар шалтгаанаар ийнхүү гал нээх болсог талаар шалгаж байна. Одоогийн байдлаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ирүүлээгүй байна. Ямартай ч буудуулсан эрхэмүүд үхлийн шарх аваагүй учир амь насанд нь хохирол учирсангүй.

Тэдний орсон шөнийн клуб галт зэвсэг хэрэглэж болох нээлтэй бүсэд ордог ажээ. Цагдаагийнхан хэрэгтнй холбоотой гэсэн 30 хүнийг баривчлан байцаалт мэдүүлэг авч эхлээд байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ