С.Ганбаатар Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгджээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-ын даргаар томилогдоод буй. Тэгвэл хоёр өдөр үргэлжилсэн тус намын хурлаар С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн байна. Намын даргаар ажиллаж байсан С.Боргил өнөөдөр албан ёсоор С.Ганбаатарт тамга тэмдгээ гардуулан өгөөд байгаа юм.Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН бол Ерөнхийлөгчийн нам байх болно гэж мэдэгдэв. Мөн тус нам шинэчилсэн бүтцээ зурж, 20 аймагт намын хороогоо байгуулж, одоогоор 10 мянган гишүүд дэмжигчидтэй болсон гэдгийг ч онцоллоо.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ