Татвараа төлсөн эсэхийг хяналтын камераар шүүнэ

Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран жолооч нар 1-6 дугаар сард тээврийн хэрэгслийн татвар, төлбөрөө төлж үзлэгтээ хамрагдах ёстой юм. Харин хугацаандаа татвараа төлсөн эсэхийг хяналтын камераар шалгаж, төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцохыг хориглож, торгууль ногдуулахаар болсон байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 250 орчим замын хөдөлгөөний камер байдаг бөгөөд үүгээр хяналт тавьж ажиллах аж.
Тухайн сардаа албан татвар, төлбөр төлөөгүй авто тээврийн хэрэгслийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх юм.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ