Автомашиныг нь дээрэмдэн зугтжээ

Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 18-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 19-ний өдрийн05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3787 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 125, зөрчлийн 1065, согтуугийн 460, зам тээврийн ослын 371, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 81 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, Налайх дүүргийн 3 дугаар хороонд “Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хүлээн авах тасагт шаварт цохиулж гэмтсэн хүн ирээд нас барсан” гэсэн мэдээллийг 01-р сарын 18-нд авч шалгахад: Тус хороонд орших М-ийн нүүрсний уурхайд ажиллаж байсан НД-1 хороонд суух О /эр.36н/ шаварт цохиулан гэмтэж, эмнэлэгт хүргэгдэн нас барсан хэргийг НДЦХ шалгаж байна.

Мөн БЗД-ийн 19 дүгээр хороо “Цайзын автобусны буудал дээр үл таних 3 залууд дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 19-нд авч шалгахад: БЗД-7 хороонд суух Э /эр.38н/-ын “Toyota Platz” автомашин, 20.000 төгрөгийг БЗД-6 хороонд суух М /эр.28н/ нь бусадтай бүлэглэн зодож дээрэмдсэнийг илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ