17 настай залуу хамтран амьдрагчаа хутгалжээ

Өнгөрсөн амралтын өдөр гэмт хэргийн шинжтэй 81 үйлдэл бүртгэгджээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо “Алтайн ... тоотод хүн хутгалуулчихлаа” гэсэн мэдээллийг 01-р сарын 18-нд авч, шалгахад: Тус тоотод суух Э /эм.18н/-ын зүүн даланд хамтран амьдрагч М /эр.17н/ нь согтуурсан үедээ хутгалж гэмтэл учруулсан хэргийг шалгаж байна.
Мөн БЗД-23. “Сургуулийн ... тоотод 01-р сарын 17-ны 15:00 цагаас 18-ны 00:00 цагийн хооронд хулгайч орсон байна“ гэсэн мэдээллийг авч шалгахад: Тус тоотод суух О /эм.37н/-гийн байшингийн цонхыг хагалан, Дарьганга хийцийн улаан шүрэн шигтгээтэй мөнгөн хавчаар 2хос, 1 сая төгрөг алдагдсан хэргийг Архангай аймгийн Цэнхэр сумын 1-р багт суух Ж /эр.18н/, БЗД-23. хороонд суух Г /эр.18н/ нар бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ