"Star Wars"-н лазер винтовкоор Хятадын арми зэвсэглэжээ

"Оддын дайн" киног үзээгүй хүн байхгүй байх. Уран зөгнөлт энэ кинон дээр гардаг шиг зэвсгийг удахгүй орчин үеийн дайн тулаанд ашиглаж эхлэх нь. Ямар ч гэсэн одоо хятадууд лазерын винтовктой болжээ.

Хятадын армийн шинэ зэвсэг дэлхийг шоконд орууллаа. Урд хөрш маань өөрийн армид шинээр 3 төрлийн салбар анги байгуулсан талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Түрүүч нь: http://mnews.mn/news/1/single/26781

Харин одоо хятадууд лазерын винтовк "PY132A"-аар армиа зэвсэглэсэн мэдээ түглээ. Өрнөдийнхөн энэ шинэ зэвсгийг Хятадын шинэ аюул гэж хүлээн авч байна.

"Eagle Group" компаний бүтээсэн шинэ винтовк нь авсаархан, хөнгөн. Тодруулбал 6,5кг жинтэй, урт нь 650 мм. "PY132A" лазерын винтовк ямар ч байг 5-400 метр зайнаас онодог.

Энэ винтовк танк, нисгэгчгүй онгоц төдийгүй "дайсны цэргүүд"-ийн нүдийг сохлох чадвартай. Хүний нүдийг 10-60 секундийн турш "сохолно". Бүрэн цэнэглэсний дараа 10 мянган удаа "буудах" боломжтой. Тусгайгийнхан энэ зэвсгээр ажиглалтын камер, хөдөлгөөний датчик, сөрөг талын роботууд, танк зэргийг ажиллагаагүй болгож чадна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ