Энэтхэгт хэт халуунаас болж олон зуун хүн нас баржээ


Сүүлийн хоёр сарын турш Энэтхэг улсад халуу шатаж байгаа нь хүмүүст ихээхэн хүндрэл учруулж байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар өдөр тутамд хамгийн бага температур 30.2°С хэмээх бүртгэгдсэн нь мөн л гурван градусаар өндөр үзүүлэлттэй гэсэн үг аж. Энэтхэгийн Ражастхан мужийн баруун хойд зүгт орших Тар цөл дэх Чуру хотод хамгийн өндөр температур буюу 45.2°С хүрсэн бол хойд зүгийн Уттар-Прадеш мужийн Этавахе хотод 46.2°С хүрч халжээ.
Хэт халалт хэдийн 524 хүний аминд хүрчээ. Хүмүүс ихэвчлэн наранд цохиулснаас болж амиа алдсан байна. Өнгөрсөн зун ч мөнхэт халууны улмаас олон хүн амь насаа алдаж байсан. Нийслэл Дели хотод агаарын температур 42,6°С хүрч халсан нь ердийнхөөс хоёр градусаар дээгүүр байна.Түүнчлэн Агра хотод даваа гарагт температур хэмжигч багаж 43.3°С халуун байгаа гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ