АНУ-д цасан шуурганаар 18 хүн амь насаа алджээ

Вашингтонд их хур тунадас орж цасны хэмжээ хагас метр хүрчээ. АНУ-ын зүүн хэсэгт болсон цасан шуурганаар хохирогчдын тоо 18-д хүрсэн тухай Associated Press мэдээлжээ.

Мөн цасан шуурганаас болж авто замын ослын ихээр гарсны улмаас 12 хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн байна. АНУ-ын зүүн эрэгт баасан гаригийн үдээс хойш өвлийн циклон хүчтэй болж нийслэлийн бүс болон эргэн тойрны Мэрилэнд, Виржиниа, Пенсильвани муж улсуудад гамшиг болжээ.

АНУ-ын түүхэн дэх хамгийн хүчтэй цас шуурга Вашингтон орчмын нутагт болсон нь энэ гэнэ. АНУ-ын нийслэл хотын захад орших Даллес олон улсын нисэх онгоцны буудал орчимд улсын Үндэсний цаг уурын албаны хийсэн хэмжилтийн мэдээгээр, цас 28 инчээс дээш (ойролцоогоор 58 см) болсон байна.

Энэ нь 1922 оноос хойших цаг уурын ажиглалтын түүхэн дэх хоёр дахь тохиолдол болжээ. Вашингтоны "Jonas" зудад 11 муж улс хамрагдаж байгаагаас эрх баригчид онц байдал зарлаад байна.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ