Бохирын хоолойд хүүгээ унагаасан ээжийг олжээ

Өнгөрсөн бямба гаригт бохирын хоолойноос нярай хүүхэд олдсон тухай мэдээлэл олныг цочроосон. Эмч болон аврах албаны ажилчдын тусламжтайгаар хүүг авран Жинхуа хотын төв эмнэлэгт хүргэсэн. Одоо хүүгийнбие сайн байгаа бөгөөд эрчимт эмчилгээ хийлгэж байна. Хүүгийн гар хөл шалбарч гэмтсэн байжээ.Эмч нар хүүгийн биед бүрэн шинжилгээ хийхээр ажиллаж байгаа бөгөөд унах үедээ тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй хэмээн хэлж байгаа юм. Бяцхан хүүд эмнэлгийнхэн “59” гэсэн нэр өгсөн байна. Аврах багийнхан хүүг гаргаж авахын тулд хоёр цагийн турш ажилласан. Бохирын хоолойг тайрч хүүг гэмтээлгүй авах гэж нэлээд чармайн ажилласан юм.

Харин өнөөдөр цагдаа нар бохирын хоолойд унаж амиа алдах дөхсөн хүүгийн ээжийг олжээ. Хүүгийн ээж цагдаа нар мэдээлэхдээ төрөх гэж байгаагаа мэдэлгүй хүүхдээ гаргасан гэжээ. Эмэгтэй хүндрэлтэй төрсөн бөгөөд их цус алдсанаас хүүхдээ удаан барьж чадалгүй, суултуурт унагаасан гэнэ. Хэдийгээр тэр хүүхдээ авах гэсэн ч чадаагүй хэмээн тайлбарласан байна. Мөн тэрээр хүүхдээ нас барсан гэж бодож байсан тухайгаа ярьжээ. Эмэгтэй одоо 22 настай бөгөө энэ нь түүний анхны төрөлт байсан гэнэ. Тэрбээр нэгэн жижиг ресторанд ажилладаг. Хүүхдийн эцэг нь эмэгтэйг жирэмсэн гэдгийг мэдмэгцээ алга болсон ажээ. Гэсэн ч эмэгтэй хүүхдээ төрүүлж өсгөнө гэж байсан ч ийнхүү харамсалтайгаар хүүхдээ алдахдөхсөн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ