АНУ Иракт элитийн дивизи явуулна

АНУ “Исламын улс” (ИУ) бүлэглэлийн эсрэг тулалдаанд оролцох элитийн агаарын десантын 101 дүгээр дивизийг Ирак руу явуулах гэж байна.“Politico” сонинд нийтлэгдсэн АНУ-ын батлан хамгаалахын сайд Эштон Картерын өгүүлэлд ингэж дурджээ.

“Алдарт 101 дүгээр дивизийн цэргүүд ойрын үед Иракт очиж, ИУ бүлэглэлийн эсрэг тулалдаанд нэгдэнэ. Тэдамерикийн бүх ард түмний дэмжлэгийг мэдэрч,энэ зэрлэг байгууллагад шийдвэртэй цохилт өгөх зорилготой кампанит ажлын тов тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллах болно” гэж Картер мэдэгдсэн байна.Энэхүү төлөвлөгөөг АНУ-ын зэвсэгт хүчний дээд командлалтай нэгэнт хэлэлцэж, түүнчлэн Франц, Австрали, Герман, Итали, Голланд, Их Британийн төлөөлөгчид оролцсон Парисын уулзалтын үеэр холбоотнуудтай зөвшин тохирсон юм гэж тэрээр мөн хэлжээ.

Ингэхдээ лалынхны эсрэг тулалдаанд америкчууд иракийн цэргийг орлохгүй гэдгийг Картер анхааруулсан байна. “Иракийн цэргийн хүчин л ИУ бүлэглэлийнхэндэцсийн цохилт өгч, тэдний хяналтад байгаа нутгийг чөлөөлөн, хяналт тогтоож, тэндхийн хүн амын итгэлийг олж болох юм” гэж сайд онцлон тэмдэглэв.

Сүүлийн үед террористууд санхүүгийн ноцтой бэрхшээлтэй тулгарсныг Картер бас дурджээ. Үүний зэрэгцээ ИУ бүлэглэлийн дээд тушаалын 10 хүнийг устгасныг өнгөрсөн оны 12 дугаар сард Пентагон илтгэснийг хэвлэлд мэдээлж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ