Япон тэнгисийн орчимд АНУ-ын онгоц осолджээ

Японы Окинава арлын эрэг орчимд АНУ-ын цэргийн нисэх хүчний дөрөв дэх үеийн “F-15” сөнөөгч онгоц осолдсон байна. Онгоц юунаас болж осолдсоныг тогтоогоогүй ч гадны нөлөөнөөс болж устаагүй гэж үзэж байгаа юм байна. Тус онгоц Кадена агаарын цэргийн бааз руу нисч байсан бөгөөд Окинава арлаас 115 км-ын зайд Номхон далайд сүйрч унасан байна. Япон дахь АНУ-ын цэргийн баазад 50 мянга орчим цэрэг байдаг аж. “F-15” онгоцыг анх 1972 онд агаарт хөөргөж байсан бөгөөд 1976 онд сайжруулсан юм байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ