Үйлчлэгч мартамхай зочинд их хэмжээний мөнгийг нь буцаан өгчээ

Оросын Их Новгород хотын нэг зочид буудалд буусан эртэндээс гарахдаа орныхоо дэвсгэрдор нийтдээнэг сая орчим рублийн (26 сая орчим төгрөг – ред.,) багцалсан мөнгөө мартчихаад, өрөөг цэвэрлэснээс хойш хэдэн цагийн дараа мөнгөө авахаар иржээ.
Мартсан эд зүйлсийг эзэнд нь буцаан өгөх хатуу дүрэм энэ зочид буудалд үйлчилдэг байна. Онцгой үнэт эд зүйлсийг гурван жилээс багагүй хугацаагаар хадгалж, гэхдээ хэрэв эзэн нь олдохгүй бол, тэр ньзочид буудлын багаахан музейн үзмэр болдог аж.
Мартамхай эрийн үлдээсэн боодолтой мөнгө эзэндээ очсон байна.Иванна гэдэг үйлчлэгч бүсгүй өрөөг цэвэрлэх үеэрээ дэвсгэр дор нуусан мөнгийг олжээ. Энэ чамгүй их мөнгийг тэр зочид буудлын удирдлагадхүлээлгэн өгсөн байна. Тэгээд ч дараа нь тэд энэ эмэгтэйг овоохон мөнгөөр шагнаж урамуулжээ.
“Энэ нь зочидбуудлын хамт олон мэргэжилдээ чин үнэнч байдгийн үзүүлэлт юм” гэж Их Новгород хотын захиргааны аялал жуулчлалын хорооны дарга Ольга Васильева хэлснийг хэвлэлд дурдсан байна.
Их Новгород бол Оросын эртний, нэртэй хотуудын нэг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ