Египетийн ерөнхийлөгч Мурсийг огцрохыг шаарджээ

Египетэд ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулахыг шаардсан өргөх бичигт 7 сая гаруй хүн гарын үсэг зуржээ. Залуучуудын “Тамарруд” хөдөлгөөний төлөөлөгчид хэдхэн долоо хоногт тус орны бүх мужид 7сая 54,535 хүний гарын үсэг цуглуулж чаддсан нь нэг жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгуулиар Мурсийг дэмжсэн 13 сая иргэний талаас илүү нь болж байна гэж тэд өчигдөр зарлав.
“2011 оны хувьсгалын дараах анхны сонгуулиар Мухаммед Мурсийг сонгосон ард түмэн египетчүүдийн итгэл, найдварыг биелүүлж чадаагүй ерөнхийлөгчид үл итгэж байгаагаа илэрхийлэх эрхтэй” гэж дээрх хөдөлгөөний төлөөлөгч Мухаммед Абдель Азиз мэдэгджээ. Мурсийг огцруулахын төлөө гарын үсгийн тоог 15 саяд хүргэж, цэргийнхний засаглалыг иргэний удирдагчид шилжүүлж, ерөнхийлөгч албан тушаалдаа орсны нэг жилийн ойгоор зургаадугаар сарын 30-нд энэ тухай зарлах нь одоогийн кампанит ажлын зорилго юм гэж эрхэлсэн байна.
Хөдөлгөөний идэвхитнүүд энэ гарын үсгийг үндэслэн Египетэд ерөнхийлөгчийн завсрын сонгууль явуулахыг зорих бодолтой байна.Үүний зэрэгцээ Египетийн ерөнхийлөгчийнсонгуульд ялагдсан Ахмед Шафик одоогийн ерөнхийлөгчийн ялалтын талаар давж заалдах өргөдөл гаргасан нь даваа гарагт тодорхой болжээ. Ялангуяа эдийн засгийн нэн хүнд хямралын нөхцөлд одоо Мурсийн нэр хүнд хамгийн дээд хэмжээнд хүрч унасан байна. Мурсийг луйврын аргаар ялуулсан, харин үнэндээ Шафик ялсан тухай цөөнгүй нийтлэл бүр нэг жилийн өмнө хэвлэлд гарч байжээ. Үүний дараа Шафик өч төчнөөн зөрчил гарсан тухай, үүнийг нотлох хөдөлбөргүй баримт өөрт нь байгаа тухай мэдэгдсэн юм. Анхны бөгөөд сүүлчийн дэд ерөнхийлөгч Омар Сулейман ч өөрт байгаа нотлох баримтыг танилцуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байжээ. Гэвч тэр өнгөрсөн зун тун учир битүүлэг нөхцөлд зуурдаар нас барсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ