ДЭМБ короновирусийн шинэ цар дэгдэлтийн тухай мэдээлж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) MERS-CoVвирус буюу Ойрхи Дорнодын амьсгалын замын короновирусийн цар дэгдэлт болж байгаа тухай мэдээлэв. Энэ өвчний бүртгэгдсэн 49 тохиолдлоос 27 хүн нас бараад байна. Сүүлчийн гурван хүн Саудын Аравид нас барсан юм.
ДЭМБ-ын мэдээгээр, MERS-CoV вирус нь дэлхий нийтийн хэмжээнд аюул учруулж байгаа бөгөөд Европт энэ вирусийн халдвар авсан бүх тохиолдол Ойрхи Дорнодод очоод ирсэн хүмүүстэй шууд юмуу шууд бусаар холбоотой байгаа ажээ.
Вирус амьсгалын замыг гэмтээдгийг АНУ-ын өвчлөлд хяналт тавих, сэргийлэх төвүүд мэдээлж байна. Их халуурч, ханиалгадаг нь MERS-CoV вирусээс үүдэлтэй шинж тэмдэг болж байгаа бөгөөд улмаар бөөрийг үрэвсүүлж, үйл ажиллагааг нь зогсоож мэдэх ажээ.
Вирус тархаж байгаа зам эрдэмтэдэд тодорхойгүй байгаа нь халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хүндрүүлж байна гэж ДЭМБ-ын тэргүүн Маргарет Чен хэлжээ.MERS-CoV вирусийг хамтын хүч чармайлтаар судалж, тэмцэх арга боловсруулахыг дэлхийн удирдагчдад тэр уриалсан байна.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ