ОУ-ын сансар судлалын шинэ баг аяллаа эхлүүллээ

Олон улсын сансар судлалын станцад нэгдэх шинэ баг богино хугацааны аялалд гарлаа. Нислэг амжилттай болсон тухай багийн гишүүд мэдэгджээ. Казакстаны цагаар өнгөрсөн шөнө 02.31 цагт Олон улсын сансар судлалын станцад ажиллах шинэ бүрэлдэхүүн бүхий Союз сансрын хөлөг Байконурын сансрын буудлаас хөөрсөн байна. Хөлгийг хөөрснөөс дөрвөн минутын дараа шинэ бүрэлдэхүүнээс мэдээ ирж, хөлөг цагт 7500 км-ын хурдтай аяллаа үргэлжлүүлж байгаа тухай мэдэгджээ.
Америк, Орос, Италийн сансрын нисгэгчид олон улсын сансар судлалын станцад зургаан сарын хугацаанд судалгаа шинжилгээний ажил явуулж, туршлага судлах юм. Саяхнаас Союз сансрын хөлгөөр олон улсын сансар судлалын станцад хүрэхэд ердөө зургаан цагийн хугацаа зарцуулдаг болсон. Энэ удаагийн аялал ч мөн адил зургаан цаг үргэлжилсэн. Энэ сансрын нисгэгчдийг чилээхгүй, богино хугацаанд аялуулж байгаа тул маш үр дүнтэй байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ