Францад анхны ижил хүйстэн хос хуримаа хийлээ

Франц улсад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хуулийн шинэчлэл батлагдаад удаагүй байна. Тэгвэл шинэ хуулийг хэрэгжүүлж, анхны ижил хүйстэн хос өчигдөрхуримаа хийлээ. Тэд энэ хууль батлагдсан даруйд хуримлаж байгаа анхны ижил хүйстэн хос байлаа. Францын иргэд болох Винсент Оотин, Бруно Боилеау нар хэдийгээр маш их эсэргүүцэл, доромжлолтой тулгарч байгаа ч хуулийн дагуу эдгээр хүмүүсийг хүлээн зөвшөөрүүлэх анхны билэг тэмдэг болох гэж байгаадаа баяртай байгаагаа хэллээ. Тэд хуримынхаа өмнө Франц улсын анхны хуулийн дагуу зөвшөөрөгдсөн ижил хүйстэн гэр бүл болох гэж байгаадаа хүндэтгэлтэй хандаж байна хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.

Сүүлийн хагас жилийн турш Франц улсад эсэргүүцлийн жагсаал тэмцэл дагуулсан ерөнхийлөгч Франсуа Олландын санаачилсан хуулийн төсөл нэлээд эсэргүүцэлтэй тулгарсны эцэст батлагдсан. Франц улс энэ тухай хуулиндаа тусгасан дэлхийн 14 дэх улс болсон юм. Их Британид ч ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх тал дээр эрх баригчид хэлэлцэж байгаа.

Өнгөрсөн ням гаригт Парис хотод хуулийн шинэ заалтыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болж зуу орчим жагсагч цагдаа нарт саатуулагдсан. Жагсаалд 150,000 гаруй иргэн оролцсон гэж цагдаа нар мэдэгдэж байгаа ч жагсагчдын тоо сая гарсан байсныг твиттерт бичиж байсан.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ