Францад корона вирусээр өвчилсөн анхны өвчтөн нас баржээ

Францад шинэ “NCoV” коронавирусээр өвчилсөн анхны тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдээд байсан. Гэвч өчигдөр уг вирусээр халдварлагдсан 65 настай франц эр Лилля хотын эмнэлэгт өөд болсон байна. Тэрээр Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот руу явж ирээд дөрөвдүгээр сарын 23-нд эмнэлэгт хэвтжээ. Харин онош нь тавдугаар сарын долоонд батлагдсан. Одоогийн байдлаар Лилля хотын эмнэлэгт шинэ коронавирусаар өвчилсөн өөр нэг хүн эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Дөрөвдүгээр сарын 27-29 нд тэрээр Валансьены эмнэлэгт анхны өвчтөнтэй цуг нэг өрөөнд хэвтэж байсан аж. Шинэ коронавирусээр халдварласан хоёр дахь өвчтөн болон 50 орчим настай энэ эрийн биеийн байдал тун хүнд байгаа талаар эмч нар дуулгаж байна. “SARS”-ын вирустэй төстэй коронавирусын шинэ халдвар анх Саудын Араб, Иорданд гарч, улмаар Британи, Франц, Германд тархсан байна. “NCoV” вирусын халдварт нь уушигны үрэвслээр илэрдэг бас зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагааг зогсоодог байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ