Кубад интернэт кафе цагийн 4.5 ам.доллар

Кубын эрх баригчид иргэддээ интернэтийн эрх олгожээ. Тус улсөнгөрсөн гуравдугаар сараас эхлэн өндөр хурдны интернэт суурьлуулж эхэлсэн. Тиймээс иргэдийн дунудах интэрнет орчинд ажиллах боловсролыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа. Нэгэнт өндөр хурдны интэрнетэд холбогдсон учраас иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс тус улсад орон даяар нийт 118 кафе ажиллуулахаар болжээ. Интэрнт кафены үйлчтлгээ нэлээд өндөр үнэтэй буюу цагт 4.5 ам.долларын үнэтэй байх гэнэ.
Кубын иргэдийн сарын дундаж орлого 20 ам.доллар орчим байдаг тул ихэнх нь ажил, албан байгууллага дээрээ л интернэт ашиглах боломжтой болж байгаа юм.Эрх баригчид интернэтийн хэрэглэгчид хаашаа хандаж байгааг хянах болно гэдгийг анхааруулж байгаа билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ