Сирийн ерөнхийлөгчийн эх нас баржээ

Сирийн ерөнхийлөгч Башар Асадын эх, тус орны тэргүүн хатагтай асан Аниса Махлюф 87 насандаа Дамаск хотод нас баржээ.Төрийн тэргүүний албан ёсны Twitter-аккаунтад бямба гарагт ингэж мэдээлсэн байна.
“АрабынБүгд Найрамдах Сири Улсын төрийн тэргүүн өөрийн эх, талийгаач ерөнхийлөгч Афез Асадын бэлбэсэн гэргий таалал төгссөнд эмгэнэн гашуудаж байна” гэж мэдээнд дурджээ.
Аниса Махлюф Асад1930 онд Латакия мужид төржээ. 1957 онд тэр үед сирийн армийн дэслэгч байсан 27 настай Хафез Асадтай гэрлэсэн байна. Тэрээр 1970 оноос нөхрийнхөө нас барсан 2000 он хүртэл тус орны тэргүүн хатагтай байсан юм.
Башар Асадаас гадна Махлюф бас таван хүүхэд төрүүлсэн бөгөөд энэ нь охин Бушра, хүү Асеф (армийн жанжин штабын тэргүүний алба хашиж байсан бөгөөд 2012 онд террорын ажиллагааны үеэр амь үрэгдсэн), Махер (одообүгднайрамдах улсын гвардийг захирч байгаа), Басиль (1994 онд автын ослоор амь үрэгдсэн) болон Маж (2009 онд өвчнөөс нас барсан) нар юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ