Бахрейнд дэлбэрэлт болж, цагдаа нар өртжээ

Бахрейн улсын нийслэлд гар хийцийн бөмбөг дэлбэрснээр хүчний байгууллагын таван ажилтан шархаджээ. Одоогоор үүнээс өөр тодорхой зүйл мэдээлэхгүй байна.
2012оны арваннэгдүгээр сарын эхээр Манама хотод нэг өдөрт таван бөмбөг дэлбэрснийг хэвлэлд дурджээ. Тэгэхэд Зүүн өмнөд Азиас гаралтай гадаадын хоёр ажилчин амь үрэгдэж, баснэг хүн хүнд шархадсан байна. Энэ террорын ажиллагааг Ливаны шиитийн “Хезболлах” байгууллага үйлдсэн гэж Персийн булангийн энэ улсын эрх баригчид үзсэн юм.
Түрүүнд нь цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болох үеэр нэг цагдаа амьүрэгдэж, бас нэг хэв журам сахиулагч шархаджээ.
2011оны хоёрдугаар сард арабын бусад орны нэг адил Бахрейнд засгийн газрын эсрэг үймээн эхлэсэн юм. Энэ вант улсын хүн амын олонхи нь шийт шашинтнууд байдаг атал, эрх баригч омгийнхон сүннитийн чиглэлийн лалын шашин шүтдэгээс байдал хурцаджээ. Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид ардчилсан өөрчлөлт хийж, нэмэлт ажлын байр бий болгож, сүннит цөөнхийн эдлэдэг тийм эрх олгохыг шаардаж байсан юм. Шийтүүдэд нийгмийн хөнгөлөлт авах, ажилд ороход сүннитүүдтэй адилхан боломж байдаггүй гэж нотлож байна. Тэгэхэд эмх замбараагүй явдалд 50 гаруй хүн хэлмэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ