Өмнөд Солонгос эрчим хүчний дутагдалд орно

Өмнөд Солонгос аюулгүй байдлын үүднээс цөмийн хоёр рейктороо зогсоож, зарим эд анги нь чанарын шаардлага хангаагүйгээс бас хоёр реакторын үйл ажиллагааг хойшлуулахаар болжээ. Учир нь тэдгээрийг барьж босгоход хэрэглэж буй зарим эд анги нь чанарын хуурамч гэрчилгээтэй байсан тул "Шин Кори Рейктор-II" бол "Шин Вольсон Рейктор-I" рейкторуудыг хаажээ. Чанарын шаардлага хангаагүй бүх эд ангийг солихоос нааш "Шин Вольсон Рейктор-II" - ыг ажиллуулах зөвшөөрөх өгөхгүй байхаар болжээ.
Өмнөд Солонгост атомын 23 реактор байдаг бөгөөд тус улсын эрчим хүний хэрэглээний 30 орчим хувийг хангадаг аж. Тийм болохоор хоёр рейктор жагсаалаас гарсан нь тус улсын цахилгааны хангамжинд нилээдгүй нөлөө үзүүлнэ хэмээж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ