Эмэнд хордсон 4 хүн тусламж авчээ

Энэ сарын 08-аас 15-ны хооронд Хордлогын яралтай түргэн тусламжийн төвд нийт 17 хүн ханджээ. Эдгээрийн 9 хүн нь угаарын хийн, 5 хүн нь эмийн, 3 хүн нь химийн бодисын хордлогод өртсөн байна.

Угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн ихэнх нь гал түлэх явцад угаар алдсаны улмаас гэртээ хөнгөн хордлогод орсон байжээ.

Харин амиа хорлох зорилгоор 4 хүн эм ууж хордон, тусламж авсан гэдгийг НЭМХ-ээс мэдээллээ.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ