Орос улс Сирид тагнуулын нисэх онгоцоо явуулжээ

Сири улсын Хмеймимийн оросын нисэхийн бааз руу тагнуулын Ту-214Р гэдэг нэн шинэ нисэх онгоц явуулсныг meduza. io.сайтад мягмар гарагт мэдээлсэн байна.
FlightRadar24 сайтад бичсэнээр, нисэх онгоц Казанийн нисэхийн заводын нисэх буудлаас хөөрч, Каспийн тэнгисийн олон улсын ус, Иран, Иракийн нутаг дээгүүр нисч, даваа гарагийн орой Хмеймимийн нисэх буудалд буусан байна.
2015 оны еcдүгээр сарын сүүлчээс Сирид тусгай ажиллагаа явуулж байгаа оросын нисэхийн бүлэглэлийн бүрэлдэхүүнд — Су-27СМ, Су-30СМ, Су-34, Су-24СМ и Су-25СМ нисэх онгоц, түүнчлэн Ми-8 и Ми-24 нисдэг тэргүүд багтаж байгаа юм. Сири дэх тусгай ажиллагаанд бас стратегийн пуужин тээгч Ту-22М3, Ту-160, и Ту-95МС нисэх онгоцууд оролцож байгааг ОХУ-ын батлан хамгаалах яам арваннэгдүгээр сард мэдээлж байсан юм.
Ту-214Р бол радиотехникийн болон оптик-электронхэрэгслээр тагнуул хийдэг нисэх онгоц юм. Уг нисэх онгоцыг бүтээх ажил 2000 оны сүүлчээр эхлэж, 2009 оны арванхоёрдпугаар сард анхны нислэгээ үйлдсэн байна. Ердөө ийм хоёр нисэх онгоц үйлдвэрлэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ