Гүйх нь хорт хавдар газар авахыг удаашруулдаг байна

Биеийн идэвхитэй үйл ажиллагаа санаандгүй үр нөлөө үзүүлдэгийг эрдэмтэд илрүүлсэн байна. Тогтмол дасгал хийх нь хорт хавдрын хэмжээг багасгахад тустай ажээ.
Биеийн тогтмол идэвхитэй үйл ажиллагаа хорт хавдар газар авахыг удаашруулдагийг Дани улсын эрдэмтэд илрүүлжээ гэж РИА Новости агентлаг уламжилсан байна. Эрдэмтэд туршилт хийх явцдаа ийм дүгнэлт хийжээ.Тэд хулганы биед меланом болон бусад хэлбэрийн хорт хавдрын эсийг ургуулсан байна. Хавдар хулганы биед ороод, тархаж эхлэхэд, хулгануудыг хоёр бүлэгт хуваажээ.
Нэг хэсэг хулганыг байнгын тайван байдалд, харин нөгөө хэсгийг нь байнгын хөдөлгөөнд байлгах юмуубиеийг ачаалалтай мэт болгодог адреналинтарьж байсан байна.Хөдөлгөөн хулганы эрүүл мэндэд таатай нөлөөлж, хөдөлгөөнтэй байлгах юмуу даавраар тарьсны дараа хавдрынх нь хэмжээ барагцаалвал 61-67%-иар багасчээ. Ингэхдээ бусад төрлийн хавдрын хувьд ч ийм зүй тогтол ажиглагдсан байна.
Учир нь биеийн ачааллын үед амьтны булчин хорт хавдрын эсийг дангаар устгадаг NK-эсийг идэвхижүүлдэг дархлааны тогтолцооны дохионы бодис болох интерлейкин-6-г их хэмжээгээр ялгаруулж байжээ.
“Энэ нь хорт хавдрын хэмжээг багасгадгийг бид аль хэдийнэ мэддэг бөгөөд гэвч биеийн ачаалал хавдарт хэрхэн нөлөөлдөгийг турших гэж хэн ч биднээс өмнө оролдож байгаагүй юм. Биеийг ачаалалтай мэт байлгадаг адреналинаар хулганыг зүгээр л тарихад, энэ эс идэвхижиж, түүнийг хавдрын эсрэг “чиглүүлж өгдөг” гэжсудалгааны удирдагч Копенгагены их сургуулийн Пернилла Хожман мэдэгдсэн байна.Хорт хавдартай хүмүүс өөрийн биеийгхавдар устгадаг NK-эсбайнга ялгаруулдаг байлгахын тулдспортоор дээд зэргээр тогтмол хичээллэж байх хэрэгтэй гэж хавдар судлалын мэргэжилтэн бас зөвлөжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ