МАХН-ын нарийн бичгийн даргыг АТГ-аас саатуулжээ

Өчигдөр орой 17.00 цагийн үед МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтбаатарыг АТГ-аас саатуулжээ. Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан баривчилсан гэж эх сурвалж мэдээллээ. Н.Цогтбаатарыг одоогоор цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм байна.

АТГ-аас Эрүүл, мэндийн сайд асан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан тус намын хэд, хэдэн албан тушаалтнаас байцаалт авсан. Харин энэ удаа санхүү хариуцсан нарийн бичгийн даргыг нь хорьсон нь олон хүний анхаарлыг татаад байна.

Энэ талаар эргэн мэдээлэх болно.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ