“Татвар”-ын Ч.Гансүхийн хамсаатан Л.Энхбат суллагдав

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарын дуулиант хэргийн нэг холбогдогч болох тус газрын Эрсдэлийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбат саяхан суллагджээ. Д.Энхбатыг хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан эрх мэддээ урвуулан ашиглаж, татварын байгууллагад хохирол учруулсан хэрэгт хамжигчаар оролцсон, татвар ногдох орлого, эд хөрөнгөө нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруутайд тооцож, 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял шийтгэсэн байсан юм. Түүний хэргийн зарим үйлдэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан учир ийнхүү суллагдсан талаар эх сурвалж мэдээлэв.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ