“Оюутан цэрэг” орон нутагт хэрэгжинэ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. 2014 онд 418, 2015 онд 995 оюутан хамрагдсан бол энэ жил 1000 орчим оюутан хамруулахаар болоод байна.
Энэ жил "Оюутан цэрэг" хөтөлбөр нийслэлээс гадна Ховд, Дорнод аймагт ч мөн хэрэгжих гэнэ. Нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах нь. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан ирэх гуравдугаар сарын нэгнээс эхлэн бүртгэх юм байна. Харин хөтөлбөрийн албан ёсны нээлт гуравдугаар сарын 10-нд болох гэж байна.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ