МАХН-ын П.Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг эрүүгийн 201501000161 дугаар хэрэгт холбогдуулж энэ сарын 16-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Түүнийг сайд асан Г.Шийлэгдамбын авлигын хэрэгтэй нь холбогдуулан ийнхүү шалгаж эхэлсэн талаар эх сурвалж хэлсэн юм. П.Цогтбаатараас өмнө нь тайлбар мэдүүлэг авч байсан бөгөөд одоо болохоор цагдан хорьж шалгах шаардлагатай гэж үзжээ.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ