Чуулганы нээлтийг 14.00 цагаас болгож хойшлууллаа

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг өдөр 14 цагаас хийхээр хойшлууллаа. Өнөөдөр өглөө 09.00 цагаас эхлэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйн улмаас ийнхүү хойшлуулжээ.

Чуулганы нээлтэд оролцохоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 97 хувь буюу 34 гишүүн, УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгээс 20 хувь буюухоёр гишүүн, ИЗНН-аас нэг гишүүн гээд нийт 37 гишүүн ирсэн.Гишүүдийн тоо 39 болсон тохиолдолд ирц 50 хувьдаа хүрсэн гэж үздэг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ