Америкийн эрдэмтэд молтогчин туулайн хөлдөөсөн уураг тархийг “амилуулжээ”

Тэд хөхтөн амьтны уураг тархийг хөлдөөж, харин дараа нь тусгай аргаар дахин амилуулсан байна.
Энэхүү эрсдэлтэй туршилтыг молтогчин туулайн тархинд хийжээ.Цельсийн хасах 135 градусын температур хүртэл хөлдөөхийн өмнө саяхан гаргаж авсан тусгай бодисыг тархинд тарьсан бөгөөд энэ нь тархийг хөлтөлтөд гэмтэхээс хамгаалсан байна. “Гэсгээж”, тусгай бодисыг буцааж гаргасны дараа тархины бүтэц “бараг хэвийн” байжээ.Өөрөөр хэлвэл тархи ажиллах чадвартай хэвээр байсны сацуу, түүний бүх нейрон, уулзвар бүв бүтэн байсан байна.
Цаашид эрдэмтэдхүнийхтэй хамгийн их төстэй гахайн уураг тархинд энэ туршилтыг дахин хийх бодолтой байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ