Гэмт хэргийн улмаас 35 хүний амь нас хохирчээ

Замын-Үүд дэх сум дундынпрокурорын газраас харьяалан ажиллаж буйЭрдэнэ, Өргөн, Улаанбадрах Замын-Үүд сумдын нутаг дэвсгэрт 2015 онд үйлдэгдсэн гэмт хэрэг эрүүгийн хэргийн нөхцөл байдлыгсудалжээ. 2015 онд229 гэмт хэрэг үйлдэгдсэнийг нутагдэвсгэрээр нь авчүзэхэдӨргөн суманд 16 хэрэг буюу нийт хэргийн 6,9 хувь, Эрдэнэ суманд 15 хэрэг буюу 6,5 хувь, Улаанбадрах суманд 8 хэрэг буюу 3,4 хувь, Замын-Үүд суманд 189 хэрэгбуюу нийт хэргийн 82,5 хувь үйлдэгдсэн байна.

2014 онд 245 гэмт хэрэг үйлдэгдэж байсан бол 2015 онд 229 гэмт хэрэг гарсан ньгэмт хэргийн гаралт 16 хэрэг буюу 6,5 хувиар буурсан байна.Эдгээр 229 гэмт хэргээс хөнгөн гэмт хэрэг 96 хэрэг буюу 41,9 хувийг, хүндэвтэр гэмт хэрэг 114 хэрэг буюу 49,7 хувийг,хүнд гэмт хэрэг 15 хэрэг буюу 6,5 хувийг, онц хүнд гэмт хэрэг4 хэрэг буюу 1,7 хувийг эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас 35 хүний амь нас хохирч, 12 хүнд хүнд зэргийн, 11 хүнд хүндэвтэр зэргийн, 65 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон мөнгөн дүнгээр 781859848 төгрөгний хохиролучирчээ.

Үүнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 13 хүний амь нас хохирсон, 6 хүний биед хүнд зэргийн гэмтэл, 10 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

Сум дундын прокурорын газраас сумдын гэмт хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай оролцож тодорхой ажил зохион байгуулан, үр дүнг тооцон ажиллах талаар сумдын ИХТ дарга, засаг дарга нарт танилцуулга хүргүүллээ.

Т.Сарангоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ