“ИУ” бүлэглэлийнхэн Иракт аюултай цацраг идэвхит материал хулгайлжээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Иракаас “бохир бөмбөг” хийхэд хэрэглэж болох “нэн аюултай” цацраг идэвхит материал хулгайлжээ.Террорын “Исламын улс” бүлэглэлийнхэн үүнийг хулгайлсан байж болох юм хэмээнтаамаглаж байна. Ройтерс агентлагийн олж авсан иракийн эрх баригчдын баримт бичигт ингэж дурджээ.
Тус орны зүүн өмнөд нутгийн Басра хотын ойролцоохи тусгай агуулахад энэ бодис хадгалагдаж байсан байна. Цацраг идэвхит материалыг хулгайлан этгээдүүд цоож цуургыг эвдэлгүйгээр агуулахад нэвтэрснийг баримт бичигт бас мэдээлжээ.
“Энэ бодис “ИУ” бүлэглэлийнхний гарт орсон байж мэднэ хэмээн бид эмээж байгаа” гэж Иракийн учрыг лавтай мэдэх нэг хүний хэлснийг “Индепентент” сонинд дурдсан байна.
“ИУ” бүлэглэлийн дайчид Ирак дахь курдийн журамт цэргийн хүчний эсрэг химийн зэвсэг хэрэглэснийг хоёрдугаар сарын 15-нд шинжээчид нотлосон юм. Америкийн Тагнуулын төв газрын захирал Жон Бреннан хоёрдугаар сарын 12-нд нэг телевизийн нэвтрүүлэгт оролцож хэлэхдээ, “ИУ” бүлэглэлийн террористууд хорт хий хэрэглэсэн тухай ярьжээ.Тэд “бага хэмжээний хлор, иприт” үйлдвэрлэж чадах юм гэж тэр хэлсэн байна. Мөргөлдөөний явцад хордуулагч зарин хий хэрэглэсэн шинж тэмдэг байгааг Химийн зэвсэг хориглох асуудал эрхэлсэн байгууллагынхан нэгдүгээр сарын 5-ндмэдээлж байсан юм.
Радикал үзэлтнүүд байлдааны хордуулагч бодис хийх тусгай салбар байгуулж байгааг иракийн тагнуулын албаныхан 2015 оны арваннэгдүгээр сарын 19-нд олж мэджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ