Чуулганы ирц бүрдэхэд хоёр гишүүнээр дутаж байна

Өнөөдөр 09.00 цагт эхлэхээр товлоод байсан ээлжит бус чуулганы нээлт ирц бүрдэхгүйгээс болж 14.00 цаг хүртэл хойшилсон. Тэгвэл 14.00 цагт зарлагдсан чуулганы хуралдаан мөн л ирцийн асуудлаас болж хуралдаж чадалгүй 3 цаг орчим боллоо. Одоогийн байдлаар 76 гишүүнээс 37 нь чуулганы танхимд байна.Нийт 39 гишүүн чуулганы хуралдаанд оролцсоноор ирц 50 хувьд хүрч чуулган хуралдах боломжтой болох юм. АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга нарыг ээлжит бус чуулганы нээлтэд оролцох хүсэлтийг тавьж, гуйжээ. Гэсэн ч тэд чуулганы танхимд орж ирээгүй байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд АН-ын бүлгийг ирцээ бүрдүүлсний дараа чуулганы хуралдаанд орно гэсэн байр, сууриндаа хэвээр байна.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ