Ээлжит бус чуулган өнөөдөр 09.00 цагт эхэлнэ

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр товлосон байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдсангүй. Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй, хоёр гишүүнээр ирц дутаж байгаа тул чуулганы танхимд сууж байгаа 37 гишүүний төлөөлөл үг хэлж, семинар хийсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд “Хурлын нээлтийг өнөөдөр 09.00 цаг хүртэл хойшлуулсан. Маргааш өглөө дахиад хүлээе. Өнөөдрийн семинар дууслаа. Маргааш ирц хүрвэл ээлжит бус чуулган үргэлжилнэ. Хэрэв хүрэхгүй бол семинар үргэлжилнэ” гэсэн юм.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ