Ил тодын хуулийн хугацааг дахин нэг сунгая

Хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил болгон мэдүүлэхэддэмжлэг үзүүлэх, мэдээллийг бүртгэх асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулах зорилгоор УИХ-аас батлан гаргасан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын 348 дугаар тогтоолоор баталсан
Энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд татварын албаны 750 орчим улсын байцаагч, нийгмийн даатгалын 60 гаруй ажилтан, улсын бүртгэлийн 70 орчим албан хаагч, санхүүгийн 30 гаруй мэргэжилтэн, гаалийн 25 ажилтан ажилласан байна. Сангийн сайд Б.Болорын танилцуулснаар хуулийг хэрэгжүүлэх явцын үр дүнд 861.065.7 сая төгрөгийн хөрөнгө орлого, үйл ажиллагаа ил болж, 111.055.1 сая төгрөгийн татвараас чөлөөлөгджээ. Харин зөвхөн аж ахуйн нэгжүүд төдийгүй хувь хүн, НӨАТ, цалин зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааны бүртгэл хийж буй Татварын ерөнхий газарт 5785 тайлан ирснээс энэ оны 12 дугаар сарын 7-ны байдлаар 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болсноос 800 тэрбум төгрөг нь зөвхөн сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн байна. Энэ хууль хэрэгжсэнээр 14.4 их наяд төгрөгийн хөрөнгө, ажил үйлчилгээ ил болсон гэх урьдчилсан мэдээ байна.
Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх хугацаа албан ёсоордууссан.
Анх баталсан хуулиар хуулийн хэрэгжих хугацаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байсан ч иргэд, аж ахуйн нэгжүүдээс хугацааг сунгах хүсэлт тавьснаар Засгийн газар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Ингэснээр хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20-н хүртэл хойшлуулсан юм.
Энэ хууль хэрэгжсэнээр 14.4 их наяд төгрөгийн хөрөнгө, ажил үйлчилгээ ил болсон гэх урьдчилсан мэдээ байна.
Энэ ил гарсан хөрөнгө бол төрийн бүртгэл, данснаас гадуур байсан хөрөнгө юм. Далд эдийн засгийн энэ хөрөнгийг ил болгож хүндэрч байгаа эдийн засагт нэмэр болох, ингэж ил болгосоноор бүгд нэг гараанаас хөдлөх боломж олгох, далд нуусан хөрөнгөөр нь барьцаалж нэг нэгийгээ намнадаг байдлыг халах зорилгоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан гаргасан нь ийнхүү ач тусаа өгч байна. Хуулийг санаачлагчдын тооцоогоор 7-8 их наядын хөрөнгө ил гарна гэж анхаасаа тооцож байснаас ийнхүү бараг хоёр дахин их хөрөнгө бүртгэл, данс тооцоонд орохоор боллоо.
2016 он бол эдийн засгийн цоо шинэ орчин бүрдсэн эргэлтийн жил болж байгаагаараа онцлог. Тухайлбал, энэ оны эхнээс НӨАТ-ын, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Аудитын хуулиуд шинээр хэрэгжиж байгаа. Санхүүгийн бүхий л бүртгэл данс тооцоо цахим хэлбэрт шилжиж байгаа. Эдийн засгийн ийм ил тод байдал, ил гарсан 14.4 их наяд төгрөгийн үр шимийг хүртэхийн тулд хууль эрх зүйн зарим өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой байгаа. “Ил гарч байгаа хөрөнгийн хэмжээ ДНБ-ийн 80 хувьтай тэнцэж магадгүй байна.Манай эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгө 24 их наяд төгрөг гэвэл сүүдрийн эдийн засагт бараг 80 хувьтай тэнцэхүйц их хэмжээний хөрөнгө нуугдаж байжээ гэдгийг энэ хууль гаргаж өглөө Харин ил тодод хамрагдах гэсэн иргэд аж ахуйн нэгжүүдийн оочер дараалал сүүлийн хэдэн хоногт маш өндөр хувьтай байсан.Энэ нь энэ хуульд хамрагдах хүсэлтэй хувь хүн аж ахуйн нэгжүүд маш олон байгааг харуулж байна.Хуулийн хэрэгжилтийн хугацааг дахин нэг сунгаж өгөх тухай хүсэлтүүд ч олноороо ирж байгаа тухай албаны эх сурвалж хэлж байна.Үнэхээр эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгаснаар улс орны эдийн засаг иргэд,бизнесмэнүүдийн аль алинд нь хэрэг л болох юм.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ