Башар Асад: Террористуудыг 80 орон дэмжиж байна

Сирийн мөргөлдөөнийг зохицуулах нь зөвхөн гал зогсоох тухай зарлахаас шалтгаалахгүй. Сирийн ерөнхийлөгч Башар Асад испанийн “El Pais” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ.
“Гал зогсооходбэлэн байгаагаа бид зарласан, гэхдээ хамаг учир ингэж зарлахад биш юм” гэж тэр тэмдэглэсэн байна.Тус орны байдлыг зохицуулахад бас нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл байгааг сирийн удирдагч дурджээ. “Жишээлбэл, гал зогсоосноор террористууд ашиг хонжоо олж, байр сууриа бэхжүүлэх явдал гаргуулж болохгүй. Хүмүүс болон зэр зэвсэг явуулах юмуутеррористуудад материал-техникийн бусад аливаа дэмжлэг үзүүлэхийг бусад орон, ялангуяа Туркэд хориглохоос амжилт бас шалтгаалж байна” гэж тэр онцлон тэмдэглэжээ.Эс бөгөөс Арабын Бүгд Найрамдах Сири Улсад бүх их эмх замбараагүй байдал үүсч болох юм гэж Асад хэлсэн байна.
“Террористуудыг элдэв аргаар дэмждэг 80 орон байгааг” тэр дурдсан. Үүнтэй холбогдуулан террористуудтай тэмцэхэд Орос, Ираны үзүүлж буй дэмжлэгийг ерөнхийлөгч өндөр үнэлжээ.
Сири бол том биш орон, гэхдээ бид тэмцэж чадна. Харинтеррористуудад тодорхой байдлаар туслаж байгаа учир, ийм нөхцөлд бидэнд олон улсын дэмжлэг шаардлагатай гэж Башар Асад онцлон тэмдэглэсэн байна.
Харин хэрвээ Турк, Саудын Араб манай оронд цэргээ илгээхээр шийдвэрлэвэл, Сири улс тэр цэргийн албан хаагчдыг террористууд хэмээн үзэх болно гэж Асад хэлжээ. “Хэрвээ ингэж гэмээ нь бид тэднийг террористуудын адил дөнгөхөө л дөнгөнө. Бид улс орноо хамгаалах болно” гэж Асад онцлон тэмдэглэсэн байна.
"Турк, Саудын Араб хоёр Сирийн нутагт цөмрөн орох ямар ч эрхгүй” гэж тэр тэмдэглэжээ. Энэ нь олон улсын эрхийг зөрчсөн хэрэг болохоос гадна,тэмцэж, эх орноо хамгаалах нь Сирийн иргэд бидний хувьд цорын ганц хувилбар байх болно” гэж ерөнхийлөгч батлан илэрхийлсэн байна.
Үүнээс гадна,АБНСУ-д байрлаж байгаа террористууд “гаднаас бодитой дэмжлэг авч байна” гэж тэр хэлжээ.Гол санхүүжилт Саудын Арабаас ирж байгааг сирийн удирдагч тэмдэглэсэн байна.
Түрүүнд нь Турк, Саудын Араб хоёр бүс нутагт терроризмтай тэмцэх гэгчээр халхавчлан “Исламын арми” гэгчийг байгуулахын тулд Сирид хуурай замын цэрэг илгээж болох юм гэдгээ мэдэгдэж байсан бөгөөд ингэхдээ голдуу суннит шашинт хүн амтай 34 орны цэргийн ангиудыг татан оролцуулахаар төлөвлөж байгаа юм.
10 жилийн дараахи ирээдүйг ямраар харж байна вэ гэсэн асуултад сирийн удирдагч хариулахдаа, “Би Сири улсыг аврахыг хүсч байна, гэхдээ энэ нь би ерөнхийлөгчийн албан тушаалыг үргэлжлүүлэн хашина гэсэн хэрэг биш” гэж хэлжээ. “Хэрвээ би өөрийн оронд туслаж чадахгүй бол, би төрийн тэргүүний албан тушаалыг нэн даруй орхих ёстой болно” гэж тэр нэмж хэлсэн байна.
Сирид дайсагнасан ажиллагааг зогсоох асуудал эрхэлсэн ажлын хэсгийн хуралдаан Женевт болох ёстой юм.Энэ хэсгийг байгуулах шийдвэрийг хоёрдугаар сарын 11-12-нд Мюнхенд болсон Сирийг дэмжих олон улсын бүлгийн (СДОУБ) зөвлөлгөөнөөс гаргасан юм. Орос, АНУ-ын шинжээчид СДОУБ-т оролцогч бусад орныг оролцуулалгүйгээр Женевт хоёр талын бэлтгэл уулзалт хийж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ