ОХУ Японтой нефтийн салбарт хамтарна

ОХУ-ын “Роснефть” компани болон Японы “INPEX Corporation” корпораци Ангуурын тэнгис дэх гүехэн устай хэсэгт байрлах газрын тосны орд газар дээр хамтран үйл ажиллагаа явуулах тухай зөвшилцөлд гарын үсэг зуржээ. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын газрын тосны тэргүүлэгч компанийн нэг болох “Роснефть” компанийн хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн байна.

“Энэ зөвшилцлийн дагуу Агнуурын тэнис дэх ОХУ-ын “Магадан-2”, “Магадан-3” ашиглалтын зөвшөөрөлтэй газруудад хамтарсан олборлолт явуулахаар болсон. Тус ордууд нийт 1.577 тэрбум тонн газрын тосны нөөцтэй” хэмээн тус хэвлэлийн бага хурал дээр дурджээ. Түүнчлэн дээрх хоёр улс Агнуурын тэнгист хамтран газрын тос олборлож эхлэхээр болсон байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ