Өнөөдөр гуравдугаар сарын 2 – Олон улсын шүдэнзний өдөр

Жил бүр гуравдугаар сарын 2-нд дэлхийд нэг сонин гэмээр баяр буюу Олон улсын шүдэнзний өдрийг тэмдэглэдэг байна. Ийм баярыг тэмдэглэхдээ яагаад энэ өдрийг сонгосон тухай янз бүрийн мэдээ байдаг аж. Гэхдээ олон арван жилийн туршид шүдэнз хүний амьдралын юугаар ч орлуулшгүй, нэн чухал эд зүйл байсан гэдэгт бүгд санал нийлдэг юм. Тиймээс өнөөдөр ч шүдэнзнь гал гаргах тун энгийн, хямд төсөр аргын хувьд бидний өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа билээ. Фосфорыг нээснээр шүдэнзийг боловсронгуй болгоход их дэвшил хийсэн байна. Германы эрдэмтэн А.Ганквитц хэсэгхэн фосфорыг үрэхэд асдаг хүхрийн бүрхүүл бүхий шүдэнз хийж болох юм байна гэж таамаглажээ. Харин 18 дугаар зууны сүүлчээр францын химич К.Бертоллекалийн хлорит давс (бертолетова гэдгээрээ илүү танигдсан) гаргаж авсаны дараа шүдэнзийг өргөн хэрэглэхэд илүү аятайхан болгох боломжтой болсон байна. Химийн өөр урвал явагдсанаар, тодруулвал бертолетовын давсан дээр хүхрийн хүчил дусаавал ноцдогийг чухамхүү тэр нотложээ. Энэхүү нээлт нь гал гаргах асуудалд огт өөр өнцөгөөс хандах боломж олгосон байна. Энэ үеэс эхлэн олон орны эрдэмтэд хэрэглэхэд эвтэйхэн, аюулгүй шүдэнз хийх эрэл хайгуул хийж эхлэсэн бөгөөд тэгэхэд олон улсын патентын эрх гээч юм бас байгаагүй аж. Тиймээс өнөөдөр бидний мэддэг шүдэнзийг хэн анх бүтээсэн тухай нэг ч лавтай мэдээ өнөөдөр байхгүй юм. Үүнтэй холбогдуулан шүдэнзийг үйлдвэрийн аргаар өргөн хийх болсон тухай л ярих хэрэгтэй болж байна. Францын химич Шапсель өөрөө асдаг анхны шүдэнзийг үзүүлсэн 1805 оныг судлаачид өнөөгийн шүдэнзний түүх эхлэсэн гэж хамгийн олонтоо дурддаг юм.Энэ нь түргэн цагаан шунх (шатдаг массыг улаан өнгөтэй болгодог бодис) нэмсэн хүхэр, бертолетын хольцоор хийсэн толгой бүхий нарийхан савханцар мод байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ