Бен Ладен хөрөнгөө хэнд гэрээслэж үлдээсэн бэ

Америкийн эрх баригчид бен Ладений баримт бичгийг дэлгэжээ. Террористыг устгах тусгай ажиллагааны үеэр энэ баримт бичгийг олзолж авсан байна. “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч асан тэр Судан улс дахь дансандаа 29 сая ам. доллар хадгалж байжээ.

Хэрвээ би алагдвал, манай гэр бүлийнхэн “миний хүсэл санааг биелүүлж, ариун дайн явуулахад энэ мөнгийг зарцуулна хэмээн би найдаж байна. Гэхдээ мөнгөний ихээхэн хэсгийг манай байгууллагын дээд удирдлага авах ёстой” гэж тэр гэрээслэснийг “Нью-Йорк таймс” сонинд дурджээ.

Америкийн тусгай зориулалтын хүчнийхний олж авсан баримт бичгийн дотор санхүүгийн бичиг цаас, янз бүрийн хүснэгт, тэр ч байтугай порно материал байсан байна. Гэвч эдгээрийг баримт бичгийг одоогоор “нууцлаж байгаа ажээ”.

Баримт бичгийн дотор тухайлбал “Цэргүүдэд зориулсан исламын шашны курс” гэсэн ном байсан байна.

2001 оны есдүгээр сарын 11-ний террорын ажиллагааг чухам хүү Усама бен Ладен сэдэж, зохион байгуулсан гэж үздэг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ