Эмэгтэйчүүдийн 58% нь хугацаа өнгөрсөн гоо сайхны бараа хэрэглэдэг

Хугацаа нь өнгөрсөн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь ноцтой асуудалд хүргэж болдогийг хүн бүр мэддэг. Гэвч олон эмэгтэй хугацаа нь өнгөрсөн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсээр байна.
Британийн “Debenhams” их дэлгүүрийн ажилтнуудын явуулсан санал асуулгаас үзвэл, эмэгтэйчүүдийн 57,7%-ийнх нь гоо сайхны савнаас хугацаа өнгөрсөн зүйлсийг олж болох ажээ. Хэрэггүй болсон бүтээгдэхүүнийг хаяхад харам сэтгэл саад болдог байна. Арьс бижрүүтэж, нүд үрэвсэж, батга гарах эрсдэлийг ойлгодог хэдий ч олон эмэгтэй ингэж хаяж чаддаггүй ажээ.“Хэрэглэх хугацааг ажиглаж байх нь маш чухал.Саванд нэлээд их тос үлдсэн байлаач, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг хаяж байх хэрэгтэй” гэж “Debenhams” их дэлгүүрийн төлөөлөгч Лиза Бретт онцлон тэмдэглэсэн байна. Статистикийн мэдээгээр, эмэгтэйчүүдийн 75% нь хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглэх хугацаа хэзээ дуусахыг хэлж чаддаггүй ажээ.
Эмэгтэйчүүдийн гуравны нэг нь нүдний харандааг нэг жил гаруй хэрэглэж, 22 гаруй хувь нь тональ кремийг нэг жил илүү хадгалж, 7% нь зургаан жилийн өмнөх тень хэрэглэдэг бөгөөд гэтэл үүнийг хэрэглэх хугацаа нь12сар байдаг байна.
Ингэж хэмнэх нь хэтэрхий их хор хохирол учруулж болохыг шинжээчид анхааруулж байна.
С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ