ИУ бүлэглэлийн 200 дайчин босогчдын талд оржээ

“Исламын улс” бүлэглэлийн талын 200 орчим хүн тус бүлэглэлийн эсрэг боссон сирийн Ракка хотын оршин суугчдын талд орсныг хэвлэлд мэдээлж байна.

Эх сурвалжийн хэлснээр, хотын оршин суугчид таван дүүрэгт сирийн төрийн далбаа мандуулж, мөргөлдөөний үеэр террористуудыг тэндээс түрэн гаргажээ.

Босогчид хөдөлгөөнт холбоогоор засгийн газрын цэргийн төлөөлөгчидтэй холбоо барьж чадсан байна.

Бослого гаргасан оршин суугчид гуравдугаар сарын 5-ны шөнө Ракка хотын таван хороололд сирийн далбаа мандуулж,хоёр дүүрэгт олныг хамарсан цуглаан зохион байгуулж, сирийн армийг дэмжсэн уриа хашгирч байжээ.Мөргөлдөөний үеэр ИУ-ын олон террористыг устгасан байна.

Ракка (Эр-Ракаа) хот Сирийн умард нутагт Евфрат мөрний эрэгт байдаг юм. Асадын эсрэг сөрөг хүчнийхэн хотыг 2013 онд эзлэн авчээ.Сирийн засгийн газрын цэрэг тухайлбал, нисэх хүчин хэрэглэн хотыг буцаан авахын оролдсон ч бүтээгүй байна. Ракка хотоос холгүй байсан сирийн 17 дугаар дивизи засгийн газрын гол хүчнээс таслагдаж, 2014 онд лалынханд ялагджээ.Тэгээд 2014 оны долоо-наймдугаар сард муж бүхэлдээ ИУ бүлэглэлийн хяналтад шилжиж, Сирийн нутагт байгуулсан халифатын улс гэгчийн албан ёсны бус нийслэл болсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ