Үеэлүүдтэйгээ гэрлэх тохиолдол ихэсчээ

2005 оноос хойш үеэлүүд гэрлэх тохиолдол ихэсчээ. Тухайлбал эцэг нэгтэй, төрсөн ах дүүс хоорондоо гэрлэсэн тохиолдол 2005 онд 3, 2008 онд 6, үеэл, хаяалууд хоорондоо гэрлэсэн тохиолдол 2010 онд 16, 2015 онд 31 бүртгэгдсэн байна. Гэхдээ энэ бол зөвхөн албан ёсны бүртгэл бөгөөд орон нутагт бүртгэлгүй ах, дүүсээс бүрдсэн гэр бүл хэчнээн байгааг таах аргагүй.
Эндээс жил ирэх тусам төрлүүд хоорондоо гэрлэх тохиолдол нэмэгдэж байгааг харж болно. Улмаар цус ойртолт үндэстний хэмжээнд аюулдагуулж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Мөн тэд эл асуудлынгол шалтгааныг хамтран амьдрагч гэр бүл олширсонтой холбон тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, Монгол Улсад хамтран амьдрагчдын тоо хэдийнэ 100 мянгад хүрээд буй.
Гэвч хамтран амьдрагчдын 80 хувь нь гурван жил хүрэлгүй салдгаас 65 мянган хүүхэд хагас өнчин амьдралаар амьдарч байгаа гэх тоо баримт байна.

Энэ талаар хэдэн баримт дэлгэн өгүүлье.
Баримт 1: 2010 оны 6 дугаар сар, Баянхонгор аймаг.
Иргэн Л, иргэн Г-тэй 6 сар үерхсэний эцэст бие давхар болж, Г-ийн гэрийнхэнээс Л-ийг бэр гуйхаар очсон байна. Гэтэл бэр гуйхаар очсон Г-ийн эцэг А Л-ийн төрсөн эцэг болж таарсан. Улмаар Г, Л нар ар гэрийн эсэргүүцэлтэй тулгарч, салсан ч, хүүхдээ төрүүлсэн.
Баримт 2: Улаанбаатар хот, 2008 он
27 настай Б эхнэр 23 настай С-тэйгээ 2008 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Гэвч эхний 3 жил огт хүүхэд төрөөгүй учир арга буюу 2012 оноос эмнэлгээр явж эхэлсэн байна.
Гэтэл Б, С нар шинжилгээгээр ах, дүү хэмээн тодорхойлогдож, улмаар гэрийнхэндээ хэлж, шүүлгэхэд С-ын нагац өвөөгийнх нь зээ Б /хаяалууд/ болж таарсан. Б, С нар өнөөг хүртэл салж чадаагүй бөгөөд үр шилжүүлэн суулгах аргаар хүүхэдтэй болох арга зам хайж байгаа.
Баримт 3: Ховд аймаг, 2013 он
21 настай Б, 18 настай Х нар 2013 онд анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Гэтэл дөнгөж төрсөн хүү нь төрөлхийн илүү хоромсомтой байснаас байнгын асаргаанд байх шаардлагатай болсон байна.Гэвч залуу гэр бүл учир 2014 онд ахин оролдоод үзсэн ч мөн л төрөлхийн гажигтай байсан тул 2014 оны 11 дүгээр сард эмнэлгийн байгууллагаарүзүүлтэл төрсөн ах дүү болж таарсан аж.
Б, Х нар 2015 оны 3 дугаар сараас тусдаа амьдрах болж, хүүхдүүдээ нэг, нэгээр нь өөр дээрээ авсан.
Мөн бид энэ асуудлаар хуулийн ямар гаргалгаа байдаг талаар тодрууллаа.
-Хуулиар хамтран амьдрагчдын асуудлыг хэрхэн зохицуулав?
Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2 дахь заалтыг буруу тайлбарласнаас хамтран амьдрагчид эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөгдөж ирсэн. Угтаа хамтран амьдрагч этгээдүүдэд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон гэдгийг тус заалтад тусгажээ.
ГБТХ-ийн 3.1.2-т “Гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг” нэрлэнэ гэжээ.

Тэгвэл хамтран амьдрагчдаас төрсөн хүүхдийг ямар ирээдүй хүлээж байна вэ?
Хамтран амьдарч байгаад салсан эцгүүдийн 90 хувь нь шүүхээр тогтоолгосон 30-50 мянган төгрөгөө сар бүр хүүхдэдээ төлж чаддаггүй, төлөх хүсэлгүй байдаг. Тиймээс өрх толгойлсон эхчүүдийн 37 хувь нь нийгмийн нэн эмзэг бүлэгт харьяалагдаж байна.
Угтаа гэр бүлийн тухай хуулийн 26.4.“Эцэг, эх тусдаа амьдарсан тохиололд энэ хуулийн26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ...” гэснээр хамтран амьдрагч хүний эд хөрөнгөөр хүүхдийн эрхийг хангуулах шийдвэр гаргуулах боломж бий.

Өөрөөр хэлбэл хүүхдийн тэтгэмж гэдэгт зөвхөн сар бүр эцэг /эх/-ээс гаргуулах хүүхдийн тогтсон 30-90 мянган төгрөг бус хүүхдийн ирээдүйн баталгаа болсон таатай орчинд амьдрах,сурч боловсрох эрхийг хангахад шаардлагатай нөхөн төлбөрийг гаргуулах бүрэн эрхтэй.

Х.Маргад
СЭТГЭГДЭЛ БИЧИХ