Тансагладаг Ким Чен Ун

Дэлхийн хамгийн хаалттай бөгөөд ядуу орны нэг болох БНАСАУ-ын удирдагч тансаглах дуртай нэгэн аж.

Тус оронд байдаг Ким Чен Уны хэд хэдэн өргөөний хашаанд нисэх онгоц бууж-хөөрөх таван зурвас барьж дууссаныг хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд харуулжээ. Жон Хопкинсын америк-солонгосын судалгааны их сургуулийн шинжээч Кертис Мелвин “Телеграф” сонины сурвалжлагч ингэж ярьсан байна. Энэ нь БНАСАУ-ын удирдагчийн тансагладаг зуршлын ердөө ганцхан гэрч юм. Умард Солонгосын төмөр мэт хөшигний цаанаас ирдэг ганц нэгхэн мэдээллээс үүнийг мэдэж болно.

Нисэх онгоц

Кертис Мелвиний ярьсан бууж-хөөрөх зурвасууд нь зүгээр ч нэг бий болчихоогүй аж. Ким Чен Уны эцэг Ким Чен Ир нисэх онгоцоор явахаас үхтэлээ айдаг байсан бөгөөд тэгээд ч хаана л бол хаана хуягласан галт тэргээр явдаг байжээ. Харин Умард Солонгосын одоогийн удирдагч эцгийгээ бодвол, нисэх онгоцоор явахыг илүүд үздэг байна.

Энэ орны №1 нисэх онгоц нь бүр зөвлөлтийн үеийн ИЛ-62 нисэх онгоц юм. Гэвч дотоод засал чимэглэлнь гайхалтай аж. 2015 оны хоёрдугаар сард Пхеньян хотыг тойрон нисэх үеэр түүхэнд анх удаа уг нисэх онгоцны дотоод засал чимэглэлийн зургийг авчээ. Шинжээчид онгоцны дотоод засал үнэхээр тансаг болохыг дурдаад, улаан модоор доторлож, цав цагаанөнгийн ширэн мебель өрж, том болор үнсний савууд тавьсан байсныг онцлон тэмдэглэсэн байна.

Хөлөг онгоц


Ким Чен Уны хөлөглөдөг бас нэг үнэтэй унаа ньбританийн “Princess Yachts International” компанийн үйлдвэрлэсэн 29 метр урт хөлөг онгоцтой гэнэ. Умард Солонгосын удирдагч 2013 оны энэ хөлөг онгоцоор анх удаа тэнгисээр 10 өдөр зугаалжээ. Солонгосын хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга 7 сая ам. долларын үнэтэй ийм хөлөг онгоцтой гэдэг нь биш, харин уг хөлөг онгоц ямар замаар Умард Солонгост орж ирсэн нь гайхал төрүүлдэг байна. НҮБ-ын хориг арга хэмжээний дагуу энэ оронд ийм маягийн хөлөг онгоц, уралдааны машин болон эсвэл тансаг ангиллын машин, үнэт чулуун эдлэл оруулахыг хориглосон байдаг.

Ким Чен Уны хувийн флот ганцхан энэ хөлөг онгоцоор хязгаарлагддаггүй бололтой.Ерөнхий нарийн бичгийн даргын гэр бүл Вонсон боомт хотод асар том талбай бүхий эдлэн газартай бөгөөд энд хэд хэдэн харш, хувийн наран шарлагын газрын зэрэгцээ, хөлөг онгоцны зогсоол ч байдаг байна.

Үүнээс ч том хөлөг онгоц байдгийг америкийн сагсан бөмбөгчин асан Деннис Родман ч дурдсан байдаг. Энэ нь гатлага хөлөг онгоц болон далайн аялалын хөлөг онгоцны завсрын дайтайхөлөг онгоц юм” гэж тамирчин 60 метрийн урт хөлөг онгоцны тухай хэлсэн байна.

Хувийн арал

Ким Чен Уны том найз Деннис Родман (баруун гараас) БНАСАУ-д байнга шахуу очдог бөгөөд удирдагчийн хувийн аралд болдог цэнгүүний тухай ярьсан байна.

Америкийн үндэсний сагсан бөмбөгний холбооны од асан Деннис Родман Умард Солонгост байнга шахуу очдог юм. Тэр 2013 онд тэнд анх удаа очиж, Ким Чен Унтай төө зайгүй найзласаар, түүний хамгийн сайн найз нь болжээ.Харин ерөнхий нарийн бичгийн даргын хувийн аралд түүнтэй долоо хоног хамт байсны дараа түүний амьдралын тухай тамирчин бас ярьсан байна. Тэрээр энэ үеийг “архи дарс гол шиг урсаж, усны мотоциклоор зугаалсан эцэс төгсгөлгүй үргэлжлэх “долоон одтой цэнгүүн” хэмээн тодорхойлсон байдаг. Умард Солонгосын удирдагчийн хувийн арал хаана байдгийг Дэннис Родман хэлээгүй байна. Гэхдээ уг арлыг магтахдаа, хэлэх үгээ олж ядсан гэлтэй. “Энэ нь Гавайин арал юмуу Ибица арал (Газрын дундад тэнгис дэрх Испанийн арал) л гэсэн үг, гэхдээ энэ бүгд зөвхөн түүнийх (Ким Чен Ирийнх) гэдгээрээ л ялгаатай”. Хэрвээ чи текила (мексикийн хатуу нэрмэл архи – ред,.) ууж байгаа бол, энэ нь хамгийн сайн текила” гэж сагсан бөмбөгчин бахдан ярьж байжээ.

Хувийн дүүжин тэргэнцэр

Ким Чен Уныг төрийн толгойд гарч ирснээр БНАСАУ-д бий болсон тансаг амьдралын бас нэг жишээ ньтус оронд цорын ганц болох уулын цанын Масик гэдэг газар юм. Үүнийг ердөө 10 сарын хугацаанд барьж, 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нд нээжээ. Умард Солонгосын удирдагч үстэй малгай, зузаанпальто өмсөж, дүүжин тэргэнцэрээр ганцаархнаа явж байгаа гэрэл зургийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд тараасан байна. Дашрамд дурдахад,ерөнхий нарийн бичгийн даргад зориулан энэ тусгай дүүжин тэргэнцэрийг хийлгэжээ.

Согтууруулах ундаа, цаг, электрон бараа

Ким Чен Ун төдийгүй, түүнийг тойрон хүрээлэгчид тансаг бараа хэрэглэдэг байна. 2013 онд Өмнөд Солонгосын парламентын гаргасан илтгэлд Ким Чен Уныг засгийн эрхэнд гарсан эхний нэг жилдтансаг ангиллын барааны импорт хоёр дахин нэмэгдэж, 645,8 сая ам. доллар болсныг мэдээлжээ.Дээдсийн хүрээллийнхэнд зориулсан согтууруулах ундаанд л гэхэд 2012 онд 30 сая ам. доллар, бас электрон бараанд 37 сая ам. доллар, цөөхөн тоотой хийдэг цаганд 8,2 сая ам. доллар зарцуулсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ