Туркийн нийслэлийн төвд томоохон террорын ажиллагаа үйлдэв

Террорын ажиллагаа үйлдсэний дараа 125 хүнийг эмнэлэгт хүргэж, бас 34 хүн амь үрэгдээд байна. Туркийн Эрүүл мэндийн яамны сайд Мехмет Мюеззиноглугийн мэдэгдсэнийг иш татан Ройтес агентлаг ингэж мэдээлжээ.

Сайдын тодруулан тайлбарласнаар, 19 хүний биеийн байдал хүнд байгаа нь амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болох юм. Амь үрэгсдийн дунд амиа золиослогч нэг юмуу хоёр этгээд байгаа ажээ.

Анкара хотод террорын ажиллагаа үйлдсэн байгууллагыг даваа гарагт зарлана гэж Туркийн ДХЯ-ны тэргүүн Эфкан Ала амласан байна. “Мөрдөн шалгах ажил энэ өдөр дуусна, ингэсний дараа үр дүнг зарлах болно” гэж тэр хэлжээ.

Туркт хориглосон Курдистаны ажилчны нам болон түүний холбоотой бүлэглэлийндайчид террорын ажиллагаанд холбогдолтой байж болох юм гэж түрүүнд ньмэдээлсэн юм.

Дэлбэрэлт гуравдугаар сарын 13-нд орон нутгийн цагаар 17цаг 45 минутад (УБ-ын цагаар гуравдугаар сарын 14-ний 00 цаг 45 минут – ред,.) гадаа хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэсдэг үед засгийн газрын тэргүүний нэг офисын ойролцоох туркийн нийслэлийн яг төвд автобусны буудал дээр болжээ.

Урьдчилсан мэдээгээр, тэсрэх төхөөрөг ачсан машин хоёр автобусны хооронд зогсож байхдаа дэлбэрсэн байна. Өөр нэг мэдээгээр, амиа золиослогчийн машин нэг автбусыг мөргөжээ.

Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган нийслэлд болсон дэлбэрэлтийг буруушаагаад, терроризмыг эцэс болгохоор амласан байна. Төрийн тэргүүний сайтад байршуулсан мэдэгдэлд ингэж өгүүлжээ.

Туркт болсон террорын ажиллагааг Оросын ерөнхийлөгч Владимир Путин, түүнчилэн Европын холбооны дипломат бодлогын байгууллагын тэргүүн Федерика Могерини, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, АНУ-ын төрийн департаментын албаны ёсны төлөөлөгч Жон Кирби нар зэмлэн буруушаасан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ