Эболагийн эсрэг эмтэй болсноо зарлав

Фото: Kay Nietfeld / DPA / Global Look

Орос Эбола хижгийн эсрэг эм бүтээн бүртгүүлсэн тухай ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын гишүүдтэй уулзахдаа хэлжээ. “Бидэнд сайхан мэдээ байна. Энэ тухай би Эрүүл мэндийн сайдаас сонсмоор байна. Эбола хижгийн эсрэг эмийг бүтээн бүртгүүлсэн. Зохих туршилтуудын дараа энэхүү эм нь одоо байгаа эмүүдээс хамгийн үр дүнтэй болох нь тогтоогдлоо” хэмээн тэр мэдэгджээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр Путин халдвар өвчний тархалтын эрсдэлийг эрс бууруулах,гадны орнуудаасхалдварт өвчнийг оруулахгүй байхыг шаардсан юм. Тэр үед Путин Эболатахлыг онцлон сануулж байв.

2015 оны арваннэгдүгээр сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Эболавирусийн өдөөсөн өвчин Сьерра-Леонеулсад зогссоныг зарласан. Эбола вирус 42 хоногийн хугацаанд шинээр бүртгэгдсэнгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ