БНАСАУ Манхэттеныг бут бөмбөгдөж чадна хэмээн сүрдүүлж байна

БНАСАУ Манхэттенийг устөрөгчийн бөмбөгөөр устгаж чадна гэж цөмийн эрдэмтэнд Чо Хен Иль мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.
“Хэрвээ энэ устөрөгчийн бөмбөгийг тив хоорондын баллистик пуужинд суурилуулж, Нью-Йоркийн Манхэттенд цохилт өгвөл, тэнд байгаа бүх хүн тэр даруй хиарч, хот юу ч үгүй болтлоо шатна” хэмээн эрдэмтэн хэлсэн байна.Умард Солонгост үйлдвэрлэсэн устөрөгчийн бөмбөг 1961 онд ЗСБНХУ-д туршсан ийм төрлийн бөмбөгнөөс “харьцуулашгүй их хүчтэй” гэж эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд дурдаж байгаа ажээ. Умард Солонгосын устөрөгчийн бөмбөг100 км-ийн радиуст гуравдугаар зэргийн түлэгдэлт үүсгэж, харин дуу чимээний долгион нь 1000 км-ийн зайд байгаа байшин барилгын цонхны шилийг цөм цохих гэнэ.
Хэрвээ америкчууд цэргийн талаар өчүүхэн төдий л бодлогогүй үйлдэл гаргаж,БНАСАУ-ын үндэсний нэр төр, бүрэн эрхт байдалд өнгөлзвөл, манай улс хайр найргүй шударга цохилтоор энэ орныг газрыг хөрснөөс арчих боломжийг алдахгүй гэж материалд бас дурджээ.
Гэхдээ Пхеньяны эрх баригчид өөрийн техникийн боломжийг хэтэрхий дэвэргэж байна гэж олонхи шинжээч үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ