Матар 11 хүүхдийн эцгийг идчихжээ

Индонези улсын Баруун Тимор мужийн Купанг хотод сэрвээт матар наймаалж барьж байсан эр рүү дайрч, амьдаар нь иджээ. 11 хүүхдийн эцэг 53 настай Сэм Ледо наймаалж барихаар Амабигол руу явсан байна. Гэвч буцаж ирэлгүй нэг хоножээ. Гэрийнх нь хэд хэдэн хүн, цагдаа нар түүнийг эрэхээр явсан байна.
Тэд барьсан наймаалжтай сагс, загас агнуурын хэрэгсэл болон түүний шаахайг л олжээ. Хэсэг хугацааны дараа голоос Ледогийн толгой болон биеийн зарим хэсэг олдсон байна.
Харин хэсэг хугацааны өмнө матар нэг америк залууг шархдуулжээ. Флорида муж улсын замын цагдаа замын хөдөлгөөний зөрчил гаргасан 20 настай Брайан Зунигагийн машиныг зогсоосон байна. Гэвч залуу торгууль бичиж байх хооронд нь нөгөө талын хаалгаар үсрэн бууж, цагдаа нарыг дайрч унагаагаад, хурдны замаар зугаджээ.
Залуу ус цэвэрлэх байгууламжийн дэвсгэрт орох хүртлээ нэлээд удаан зугадсан байна. Тэр жаахан амрахаар шийдэж, гэтэл нэг матар уснаас гэнэт гарч иржээ. Матар залууг хэд хэд хазаж, түүний хоёр гар, нүүрийг уржээ.
Шархадсан залуу цааш бас л зугадсан байна. Тэгээд хүч тэнхээ нь барагдсан тэр замын хажууд унажээ. Цустайгаа хутгалдсан залууг хажуугаар нь өнгөрч явсан машины жолооч нар харж, “түргэн” дуудсан байна. Эмнэлэгт Зунигагийн нүүрэнд олон арван оёдол тавьж, хоёр гарыг гипсдсэн байна.Одоо түүний амь нас аюулгүй байгаа ажээ.


С.Инда











СЭТГЭГДЭЛ БИЧИХ